Даалгаврын сангаас даалгавар татаж авах

  • Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Асуудал шийдвэрлэх
    ()
  • Шинжлэх ухаанч арга барил
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хүүхдийн масс 50 кг бол хүүхдэд үйлчлэх хүндийн хүчийг тодорхойлно уу. g=10 Н/кг

  • A. 0.2 Н

  • B. 5 Н

  • B. 5 Н

  • D. 500 Н

Оноо: 1

Хайрцагт үйлчлэх хүндийн хүч 80 Н бол тулгуурын хүчийг тодорхойлно уу.

  • A. 0.8 Н

  • B. 8 Н

  • C. 80 Н

  • D. 800 Н

Оноо: 1

15 м/с-ийг км/ц нэгжид шилжүүлнэ үү.

  • A. 0.9 км/ц

  • B. 4.17 км/ц

  • C. 54 км/ц

  • D. 250 км/ц

Оноо: 1

Доорх нэгжүүдээс аль нь хүчний момент хэмжигдэхүүнийг илэрхийлэх вэ?

  • A. Н м

  • B. Н/м

  • C. Н·м2

  • D. Н/м2

Оноо: 1

Нэгжийн шилжүүлгийг аль нь зөв гүйцэтгэсэн байна вэ? 2500 кг/м3=…г/см3

  • A. 0.25 г/см3

  • B. 2.5 г/см3

  • C. 25 г/см3

  • D. 250 г/см3

Оноо: 1

Жаргал даралт юу юунаас хамаарахыг өөр өөр масстай болон талбайтай биес мөн элс ашиглан судлав. Жаргалын хийсэн туршилтын хэмжилтийг хүснэгтээс харж дүгнэлт хэлнэ үү.

Биеийн масс, кг

1.6

1.6

1.6

1

0.5

Бие элсыг дарах хүч, Н

16

16

16

10

5

Биеийн элстэй хүрэлцсэн талбай, см2

4

12

24

24

24

Биеийн элс хонхойлгосон хэмжээ,мм

25

16

8

4

2


  • А. Даралт дарах хүчнээс шууд хамаарна, талбайгаас урвуу хамаарна

  • В. Даралт дарах хүчнээс урвуу хамаарна, талбайгаас шууд хамаарна

  • С. Даралт дарах хүчнээс шууд хамаарна, талбайгаас шууд хамаарна

  • D. Даралт дарах хүчнээс урвуу хамаарна, талбайгаас урвуу хамаарна

Оноо: 1

Таазанд бэхлэгдсэн чийдэн шалтай харьцангуй ямар энергитэй вэ ?

  • А. Потенциал энергигүй, кинетик энергитэй

  • В. Потенциал энергитэй, кинетик энергигүй

  • С. Потенциал ба кинетик энергитэй

  • D. Потенциал ба кинетик энергигүй

Оноо: 1

Дэлхийн орчим чөлөөтэй унаж байгаа биес ойролцоогоор ямар хэмжээний хурдатгалтай унадаг вэ?

  • А. 10 м/с2

  • В. 9 м/с2

  • С. 10 см/с2

  • D. 10 км/с2

Оноо: 1

Таазанд бэхлэгдсэн чийдэн шалтай харьцангуй ямар энергитэй вэ ?

  • А. Потенциал энергигүй, кинетик энергитэй

  • В. Потенциал энергитэй, кинетик энергигүй

  • С. Потенциал ба кинетик энергитэй

  • D. Потенциал ба кинетик энергигүй

Оноо: 1

Ижил хэмжээний 3 саванд дүүртэл нь ус, тос, сүү хийв. Аль шингэн савны ёроолд даралт их учруулах вэ? Усний нягт 1 г/см3 , тосны нягт 0.9 г/см3 , сүүний нягт 1.3 г/см3

  • A. Сүү

  • B. Тос

  • C. Ус

  • D. Бүгд ижил

Оноо: 1

Ангид дараах туршилт хийв. 1 м урт шилэн хоолой доторхи агаарыг соруулж аваад жижиг хэмжээний төмөр, өд, порлон гурвыг хийгээд 180° эрүүлэв. Аль нь түрүүлж унах вэ?

  • А. Төмөр

  • В. Өд

  • С. Порлон

  • D. Бүгд зэрэг унана

Оноо: 1

Дараах хэмжигдэхүүнүүдэд тохирох нэгжийг харгалзуулна уу?

1. Чадал a. м/сек2

2. Ажил b. Жоуль

3. Даралт c. Ватт

4. Хурдатгал d. Па

  • A. 1c 2a 3b 4d

  • B. 1c 2b 3d 4a

  • C. 1а 2d 3b 4с

  • D. 1b 2a 3с 4d

Оноо: 1

Дараах багажуудыг хэмжих хэмжигдэхүүнтэй нь харгалзуулна уу?

1. Секундомер a. Хүч

2. Динамометр b. Хугацаа

3. Шугам c. Урт

4. Жинлүүр d. Масс

  • A. 1c 2a 3 b 4d

  • B. 1b 2c 3d 4a

  • C. 1b 2a 3c 4d

  • D. 1c 2b 3а 4d

Оноо: 1

Барилгын тоосгыг зурагт үзүүлсний дагуу шаланд байрлуулжээ. Аль тохиолдолд шаланд их даралт учрах вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. Бүгд ижил

Оноо: 1

Газраас биеийг эгц дээш шидэхэд А өндөрт биеийн хурд 15 м/с болов. Бие цаашид дээш хөөрч буцаж унахдаа тухайн А цэгийг дайран өнгөрөх үеийн хурдыг тодорхойлно уу.

  • A. 0 м/с

  • B. 7.5 м/с

  • C. 15 м/с

  • D. 30 м/с

Оноо: 1

Штангенциркулээр биеийн уртыг хэмжив. Уртын хэмжээг зөв тодорхойлсон нь аль нь вэ?


  • А. 12.6 мм

  • B. 24 мм

  • C. 10.6 мм

  • D. 12.06 мм

Оноо: 1

Саран дээр хүндийн хүч дэлхий дээрхээс 6 дахин бага байдаг. Дэлхий дээрх тухайн биеийн масс саран дээр хэрхэн өөрчлөгдөх вэ?

  • А. 6 дахин багасна

  • В. 6 дахин ихсэнэ

  • С. 3 дахин багасна

  • D. Өөрчлөгдөхгүй

Оноо: 1

Чи сандал дээр суухад сандал чамайг дээш түлхэж байгаа учраас чи доош унахгүй тогтож байгаа. Энэ ямар хүч вэ?

  • A. Биеийн жин

  • B. Тулгуурын хүч

  • C. Үрэлтийн хүч

  • D. Хүндийн хүч

Оноо: 1

Чулуу, мод, хөвөн гурав газраас ижил өндөрт өргөгдсөн байна. mхөвөн > mмод > mчулуу бол аль биеийн байрлалын \ потенциал \ энерги их вэ?

  • А. Мод

  • В. Хөвөн

  • С. Чулуу

  • D. Бүгд ижил

Оноо: 1

Сүхээ 50 кг,Очироо 58 кг, Болд 62 кг масстай. Хүүхдүүд ижилхэн хурдтай алхаж байсан бол хэн нь их хөдөлгөөний \ кинетик \ энергитэй вэ?
А. Болд В. Очироо С. Сүхээ D. Бүгд ижил

  • А. Болд

  • В. Очироо

  • С. Сүхээ

  • D. Бүгд ижил

Нийт: 787