Даалгаврын сангаас даалгавар татаж авах

  • Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Асуудал шийдвэрлэх
    ()
  • Шинжлэх ухаанч арга барил
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Шилжилтийн насны охидод гарах өөрчлөлтийг сонгоно уу.

  • A. Дуу хоолой бүдүүрэх

  • B. Дуу хоолой нарийсах

  • C. Нойтон зүүд зүүдлэх

  • D. Цээж, мөр өргөсөх

Оноо: 1

Шилжилтийн насны хөвгүүдэд гарах өөрчлөлтийг сонгоно уу.

  • A. Дуу хоолой нарийсах

  • B. Сарын тэмдэг ирэх

  • C. Бэлхүүс нарийсах

  • D. Цээж, мөр өргөсөх

Оноо: 1

Шилжилтийн насны охид хөвгүүдийн аль алинд нь гарах өөрчлөлтийг сонгоно уу.

  • A. Суганд үс ургах

  • B. Сарын тэмдэг ирэх

  • C. Бэлхүүс нарийсах

  • D. Цээж, мөр өргөсөх

Оноо: 1

Шилжилтийн насны охидод гарахгүй өөрчлөлтийг сонгоно уу.

  • A.Суганд үс ургах

  • B.Сарын тэмдэг ирэх

  • C. Сарын тэмдэг зогсох

  • D. Бэлхүүс нарийсах

Оноо: 1

Шилжилтийн насны охид, хөвгүүдийн биед гарах өөрчлөлтөд юу нөлөөлдөг вэ?

  • А. Нөсөө

  • B. Даавар

  • C. Энзим

  • D. Уураг

Оноо: 1

Тестостерон даавар хаанаас ялгардаг вэ?

  • А. Өндгөвч

  • B. Төмсөг

  • C. Үрийн цэврүү

  • D. Хуухнаг

Оноо: 1

Эстроген даавар хаанаас ялгардаг вэ?

  • А. Өндгөвч

  • B. Төмсөг

  • C. Умай

  • D. Үтрээ

Оноо: 1

Эм бэлгийн даавруудыг сонгоно уу.

  • А. Эстроген ба прогестерон

  • B. Эстроген ба тестостерон

  • C. Адреналин ба прогестерон

  • D. Тестостерон ба инсулин

Оноо: 1

Эр бэлгийн дааврыг сонгоно уу.

  • А. Эстроген

  • B. Тестостерон

  • C. Адреналин

  • D. Инсулин

Оноо: 1

Бэлгийн бойжилт эхлэх, явагдах үйл явцыг зохицуулдаг булчирхайг сонгоно уу.

  • А. Сэрээ булчирхай

  • B. Нойр булчирхай

  • C. Өнчин тархи

  • D. Бөөрний дээд булчирхай

Оноо: 1

Өсөлтийн болон бэлгийн дааврыг идэвхижүүлэгч даавар ялгаруулдаг өнчин тархийг заасан үсгийг сонгоно уу.

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1

Бэлгийн бойжилтын үед чухал нөлөөтэй, өнчин тархины ялгаруулдаг даавруудыг сонгоно уу.

  • A. Гонадотропин ба соматотропин

  • B. Эстроген ба тестостерон

  • C. Инсулин ба глюкагон

  • D. Адреналин ба трипсин

Оноо: 1

Бэлгийн бойжилтын үе гэж юуг хэлдэг вэ?

  • A. Сар бүр умайн хана ховхрон гадагшлах үзэгдэл

  • B. Бие махбод болон сэтгэл санаанд өөрчлөлт гарч, насанд хүрсэн хүн болох үе

  • C. Сарын тэмдэг зогсож цэвэрших үзэгдэл

  • D. Нойтон зүүд зүүдлэх

Оноо: 1

Бэлгийн эрхтнүүд хөгжиж, боловсрохтой холбоотой процесс аль нь вэ?

  • А. Овуляци

  • B. Үр тогтолт

  • C. Сарын тэмдэг

  • D. Бэлгийн бойжилт

Оноо: 1

Бэлгийн эрхтнүүд бүрэн хөгжиж боловсрох үеийг юу гэдэг вэ?

  • A. Үр тогтолт

  • B. Шилжилтийн нас

  • C. Сарын тэмдэг

  • D. Овуляци

Оноо: 1

Сарын тэмдэг ирэх нь......................... шинж тэмдэг юм.

  • A. Эмэгтэй хүн төрөхөд бэлэн болсны

  • B. Эмэгтэй хүн сүү ялгаруулахад бэлэн болсны

  • C. Эмэгтэй хүн жирэмслэхэд бэлэн болсны

  • D. Эмэгтэй хүн цэвэршихэд бэлэн болсны

Оноо: 1

Сарын тэмдэг гэж юу вэ?

  • A. Умайн хананы давхарга ховхрон унах

  • B. Өндгөн эс боловсрон гарах

  • С. Эр бэлгийн эс боловсрох

  • D. Эр, эм бэлгийн эс нийлэх

Оноо: 1

Жирэмсэн үед сарын тэмдэг ирэхгүй байх нь .................. гэсэн үг юм.

  • A. Өндгөвчинд өндгөн эс боловсрохгүй байна

  • B. Өндгөвчинд өндгөн эс боловсорч байна

  • C. Умайн гуурсан хоолой битүүрсэн байна

  • D. Үтрээ хаалттай байна

Оноо: 1

Сарын тэмдэг ямар тохиолдолд үзэгдэхгүй байж болох вэ?

  • A. Биеийн тамираар тогтмол хичээллэсэн үед

  • B. Усанд тогтмол орсон үед

  • C. Нөхөрт гарсан үед

  • D. Жирэмсэн үед

Оноо: 1

Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй үед ....................... шаардлагатай.

  • A. Хоол сайн идэх

  • B. Усанд орох

  • C. Эмчид үзүүлж зөвлөгөө авах

  • D. Найз нөхдөдөө хэлэх

Нийт: 698