Даалгаврын сангаас даалгавар татаж авах

  • Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Асуудал шийдвэрлэх
    ()
  • Шинжлэх ухаанч арга барил
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

. . . . . . . . . бодисыг бүрдүүлж буй жижиг хэсгүүдийн хооронд хүчтэй таталцах хүч үйлчилдэг учраас жижиг хэсгүүд орон зайд ойр ойрхон, тодорхой эмх цэгцтэй байрлана.

  • A. Хатуу

  • B. Шингэн

  • C. Хий

  • D. Аморф

Оноо: 1

. . . . . . . . . бодисыг бүрдүүлж буй жижиг хэсгүүд нь хоорондоо ойрхон байрлаж, шилжин хөдлөх зай багатай тул шахагдахгүй.

  • A. Хатуу

  • B. Шингэн

  • C. Хий

  • D. Холимог

Оноо: 1

Кино, концертын үед утаа гаргахад ашигладаг хуурай мөс нь хатуу төлөвт байгаа нүүрсхүчлийн хий юм. Энэ нь шингэн төлөвт шилжилгүйгээр шууд хийн төлөвт шилждэг бодис юм. Шингэн төлвийг үүсгэлгүйгээр шууд хийн төлөвт шилжих үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Конденсаци

  • B. Хайлах

  • C. Уурших

  • D. Хуурай нэрэгдэх

Оноо: 1

Дараах үзэгдлүүдээс хуурай нэрэгдэх үзэгдлийн жишээг сонгоно уу?

  • A. Тогооны таганд ус тогтох

  • B. Бороо орох

  • C. Концертын үед хуурай мөс ашиглан утаа гаргах

  • D. Шүүдэр буух

Оноо: 1

Бодис хатуу төлвөөс шингэн төлөв рүү шилжихдээ тодорхой хэмжээний энергийг шингээж буй тул . . .C . . . нь . . . . . .H . . . процесс, харин шингэн төлвөөс хатуу төлөвт шилжихдээ өөрөөсөө тодорхой хэмжээний энергийг орчинд алдах тул . . . E. . . нь . . . . . M. . . . процесс юм.

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1

Хийн температур тогтмол үед хийн эзэлхүүнийг . . . . . . . . . . . . . . . савны хананы нэгж талбайг мөргөж буй жижиг хэсгийн тоо олон болох тул сав доторх хийн даралт . . . . . . .

  • A. ихэсгэхэд, ихэсдэг

  • B. ихэсгэхэд, багасдаг

  • C. багасгахад, багасдаг

  • D. багасгахад, ихэсдэг

Оноо: 1

Үүл үүсгэж буй усан дуслууд томорсоор жингээ даахгүй газарт буухыг бороо гэж нэрлэдэг. Явагдаж буй үзэгдлийг юу гэж нэрлэх вэ?

  • A. Хайлах

  • B. Конденсаци

  • C. Хуурай нэрэгдэх

  • D. Уурших

Оноо: 1

Цас, бороо орох нь ямар процесс вэ?

  • A. Уурших

  • B. Эндотерм

  • C. Экзотерм

  • D. Хайлах

Оноо: 1

Бодисыг бүрдүүлж буй молекулуудын мөргөлдөлтөөр үүссэн эмх замбараагүй хөдөлгөөнийг . . . . . . . гэнэ.

  • A. Химийн урвал

  • B. Диффуз

  • C. Броуны хөдөлгөөн

  • D. Уусах

Оноо: 1

Хоёр буюу түүнээс дээш бодисын жижиг хэсгүүдийн эмх замбараагүй хөдөлгөөний дүнд хоорондоо холилдон тархах үзэгдлийг . . . . . гэнэ.

  • A. Химийн урвал

  • B. Диффуз

  • C. Броуны хөдөлгөөн

  • D. Уусах

Оноо: 1

Диффузын жишээ аль нь вэ?

  • A. Асгарсан сүүг гал тогооны алчуурт шингээж авах

  • B. Дулаан өрөөнд зайрмаг хайлах

  • C. Салхи үлээхэд цэцгийн тоос унах

  • D. Тасалгаанд хоолны үнэр тархах

Оноо: 1

Дараах өгөгдлүүдээс аль нь диффузийн жишээ биш вэ?

  • A. Сүүг алчуурт шингээх

  • B. Утаа агаарт тархах

  • C. Цай хандлах

  • D. Хүж уугих

Оноо: 1

Диффузийн хурдад нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу.

  • A. Жижиг хэсгийн масс багасахад түүний хөдөлгөөний хурд буурах тул диффузийн хурд буурдаг.

  • B. Диффузийн хурд жижиг хэсгийн хэмжээнээс урвуу хамааралтай.

  • C. Жижиг хэсгийн хэмжээ томрохын хэрээр уусгагч дотор түүний хөдөлгөөний хурд ихсэх учраас диффузийн хурд нэмэгддэг.

  • D. Температур ихсэхийн хэрээр жижиг хэсгийн кинетик энерги буурах учраас диффузийн хурд нэмэгддэг.

Оноо: 1

Диффузийн хурдад нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу.

  • A. Температур ихсэхийн хэрээр жижиг хэсгийн кинетик энерги нэмэгдэх учраас диффузийн хурд нэмэгддэг.

  • B. Диффузийн хурд жижиг хэсгийн хэмжээнээс шууд хамааралтай.

  • C. Жижиг хэсгийн хэмжээ томрохын хэрээр уусгагч дотор түүний хөдөлгөөний хурд ихсэх учраас диффузийн хурд нэмэгддэг.

  • D. Температур ихсэхийн хэрээр жижиг хэсгийн кинетик энерги буурах учраас диффузийн хурд нэмэгддэг.

Оноо: 1

Диффузийн онцлог шинжийн тухай дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу?

  • A. Диффузээр жижиг хэсгүүд их концентрацтай мужаас бага концентрацтай муж руу аяндаа шилждэг.

  • B. Диффузийн дүнд шингэний хэсгүүд дэх уусмалын концентраци ялгаатай болно.

  • C. Хатуу, шингэн, хийн гэсэн бүх төлөвт диффуз явагдана.

  • D. Шингэн дэх диффуз нь хий дэх диффузээс хурдан явагдана.

Оноо: 1

Шингэний эзэлхүүнийг хэмжихэд ашигладаг 3 багажны зураг өгөгджээ.

Эдгээр багажнуудыг зөв нэрлэсэн эгнээг сонгоно уу.

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1

Багш сурагч Батад зөвхөн термометр, секундомер, стакан өгч, хэмжилт хийх даалгавар өгчээ. Бат юуг хэмжиж болох вэ?

  • A. 10.5 г давс ба 24.8 см3 шингэн

  • B. 10.5 гр давс ба 250С

  • C. 24.8 см3 шингэн ба 45 секунд

  • D. 250С ба 45 секунд

Оноо: 1

Хүснэгтэд химийн туршилтын шил сав өгсөн байна.

Шил сав тус бүрийг зөв нэрлэсэн эгнээг сонгоно уу.

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1

Химийн туршилтад хэрэглэгддэг дараах шил сав, тэдгээрийн зориулалтууд өгөгджээ.

a. Бодисыг холих, халаах

b. Бодисыг шүүх, юүлэх

c. Шингэний эзлэхүүнийг хэмжих

d. Шингэний эзлэхүүнийг илүү нарийн хэмжих

Шил сав тус бүрийг зориулалттай нь зөв харгалзуулна уу.

  • A. 1b, 2c, 3d, 4a

  • B. 1a, 2c, 3d, 4b

  • C. 1b, 2d, 3c, 4a

  • D. 1a, 2d, 3c, 4b

Оноо: 1

Ойролцоогоор 10 см3 шингэнийг хэмжихэд дараах шил савнуудын алийг нь хэрэглэх вэ?

  • A. Пипетка

  • B. Бюретка

  • C. Хэмжээст цилиндр

  • D. Химийн стакан

Нийт: 724