Даалгаврын сангаас даалгавар татаж авах

  • Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Асуудал шийдвэрлэх
    ()
  • Шинжлэх ухаанч арга барил
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Нийгмийн харилцаанд илгээгчийн дамжуулахыг хүссэн мэдээлэл хүлээн авагч талд хүрч чадсан уу? гэдгийг эргэн нягтлах үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

  • А. Эргэх холбоо

  • В. Хүлээн авагч

  • С. Орчин нөхцөл

  • D.Саад

Оноо: 1

Хэн нэгнийг хүчээр далайлган ямар нэгэн үйлдэл хийлгэх үйл явцыг юу гэх вэ?


  • А Өрсөлдөөн

  • В. Зөрчилдөөн

  • С. Албадлага

  • D. Солилцоо

Оноо: 1

Үгэн бус харилцааны үүрэгт хамааралгүй өгөгдлийг олж тэмдэглэнэ үү?

  • А. Зөрчилдөх

  • В. Мэдээлэх

  • С. Орлох

  • D. Давтах

Оноо: 1

Гарын хөдөлгөөн тархинаас ирэх дохиог хамгийн тод илэрхийлдэг гэж үздэг бол гарын алгаа дэлгэн ярьж буй хүний хөдөлгөөн чамд юуг илтгэн харуулж байна вэ?

  • А. Илүү нээлттэй шударга байдал

  • В. Бие биенээ халамжлах байдал

  • С. Сэтгэл санаа зовнисон байдал

  • D. Сэтгэл санаа тогтворгүй байдал

Оноо: 1

Үгэн бус харилцааны үүрэгт хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү?

  • А. Давтах

  • В . Хамтрах

  • С. Орлох

  • D. Зөрчилдөх

Оноо: 1

Хоорондоо нийцэхгүй эсрэг тэсрэг хэрэгцээ, тэмүүлэл, хүсэл эсвэл шаардлагаас үүдэх сөргөлдөөнийг юу гэж нэрлэх вэ?

  • А. Зөрчилдөөн

  • В. Өрсөлдөөн

  • С. Стресс

  • D. Саад

Оноо: 1

Дохио зангаа, дуу хоолойн өнгө, нүүрний хувирал, биеийн байрлал, хөдөлгөөн зэрэг ордог үгэн бус харилцааны хэлбэр аль нь вэ?

  • А. Дохионы хэл

  • В. Харилцааны хэл

  • С. Биеийн хэл

  • D. Зохиомол хэл

Оноо: 1

Сөрөг тааламжгүй тэнцвэр алдагдуулах нөлөөллийн хариуд үүссэн хүний бие махбод болон сэтгэл санааны таагүй байдал нь .......................... юм.

  • А. Стресс

  • В. Өрсөлдөөн

  • С. Зөрчилдөөн

  • D. Саад

Оноо: 1

Стресс үүсгэгч хүчин зүйлсийн төрөлд аль нь хамаарагдахгүй вэ?

  • А.Өдөр тутмын асуудлууд

  • В. Урт хугацааны дарамт, сорилт

  • С. Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт

  • D. Сэтгэл зүйн онцлог

Оноо: 1

Зөрчилдөөнөөс аль аль талдаа үр ашигтай буюу “ Ялна – ялна” гэдэг зарчмыг баримтлах байдлаар илэрдэг, хоёр талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан хамтын гарц олохыг эрмэлзэхийг юу гэж нэрлэх вэ?

  • А. Хамтран ажиллах

  • В. Буулт хийх

  • С. Харилцан буулт хийх буюу дундын шийдэл

  • D. Сөргөлдөх

Оноо: 1

"Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь үзсэн бэ?

  • А.Гераклит

  • B.Сократ

  • C. Демократ

  • D. Аристотель

Оноо: 1

Харилцааны үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт аль нь багтдаггүй вэ?

  • А. Ойлголцол

  • B. Эргэх холбоо

  • C. Орчин нөхцөл

  • D. Саад

Оноо: 1

Хүмүүс бусадтай анх уулзахдаа төрөх сэтгэгдэлд үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

  • А. П. Мейер

  • B. А. Мехрабиан

  • C. К. Томас

  • D. Р. Киллман

Оноо: 1

Илэрхийлсэн мэдээллийг харилцагч талдаа хүргэх арга хэрэгслүүдийг ....................гэнэ.

  • А. Мэдээлэл дамжуулах суваг

  • B. Хүлээн авагч тал

  • C.Эргэх холбоо

  • D. Мэдээлэл илэрхийлэгч орчин

Оноо: 1

Мэдээллийг дамжуулах үед сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг юу гэж нэрлэх вэ?

  • А. Орчин

  • B. Эргэх холбоо

  • C.Саад

  • D. Хүлээлт

Оноо: 1

Харилцааны онолд хүний сэтгэлийн толь гэж юуг нэрлэдэг вэ?

  • А. Нүд

  • B.Нүүр

  • C. Гар

  • D. Үйлдэл

Оноо: 1

Хэн нэгэн хүний тогтсон орон зайн хэмжээг зөрчиж хэт ойртох, эсвэл холдох нь таагүй сэтгэгдэл төрүүлэх байдлыг шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?

  • А. Проксемикс

  • B.Стресс

  • C. Интеграци

  • D. Диффузи

Оноо: 1

Цэгийн оронд нөхөж бичнэ үү? ..............................гэдэг нь зөрчилдөөний гадуур үлдэх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, эсвэл төвийг сахисан байр суурь барих хандлага юм.

  • А. Сөргөлдөх

  • B. Зайлсхийх

  • C.Буулт хийх

  • D. Хамтран ажиллах

Оноо: 1

Стрессийг даван туулах аргад аль нь орохгүй вэ?

  • А. Цагийг хөгжилтөй өнгөрөөх

  • B. Сайтар унтаж амрах

  • C. Дуртай зүйлээ хийх

  • D. Дасан зохицох

Оноо: 1

Талууд харилцан буулт хийх үйл явц дээр суурилан, харилцан үр ашигтай шийдлийг хэлэлцэн тохиролцох эрмэлзэлийг юу гэж нэрлэх вэ?

  • А. Дундын шийдэл

  • B. Зайлсхийх

  • C. Буулт хийх

  • D. Хамтран ажиллах

Нийт: 352